![](/uploads/201407/news/thumb/4f656a6c21fa4d5ca60ddb9f9e391c8e_x3.jpg)
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өнөөдөр 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тус байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд нийт 11 удаа хуралдаж, давхардсан тоогоор 17 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Эдгээрээс 181 хуулийн төсөл, хоёр УИХ-ын тогтоолын төсөл, таван Байнгын хорооны тогтоолын төсөл, хоёр тайлан, мэдээлэл тус тус хэлэлцэж, 12 санал, дүгнэлт гаргасан байна.
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол хэлний тухай хуулийн төслүүд, Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаагийн мэдээлэл, УИХ-ын Тамгын газрын 2013 оны үйл ажиллагааны тайлангийн мэдээллийг сонсчээ.
Түүнчлэн ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нараас нэгдүгээр сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тавдугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлуулжээ.
Мөн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн нараас нэгдүгээр сарын 20-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зургаадугаар сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлуулсан байна. Энэ хуулиар үндэсний бөхийн “Далай аварга” цол хасагдаж, уламжлалт даян аварга, дархан аварга цол үлдэж байгаа юм. Мөн хугацаанд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулжээ.
Тайлангийн хугацаанд төрийн байгуулалтын байнгын хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 48 албан бичиг, нэг өргөдөл ирснийг тухай бүр нь шийдвэрлэхийн зэрэгцээ байнгын хорооноос 97 албан бичиг явуулсан байна.
Төрийн байгуулалтын байнгын хороо ажлаа тайлагнав | ||
Үзсэн: 899 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.