Шууд Chart

УИХ-ын гишүүн Д.Арвин тойрогтоо ажиллаж байна

2014-07-07 13:57:50

УИХ-ын гишүүн Д.Арвин 2014 оны УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарласантай холбогдуулан тойрогтоо ажиллаж байна.

Тэрээр долоодугаар сарын хоёрны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн иргэд, сонгогчидтой уулзаж эхэлсэн бөгөөд өнгөрөгч баасан гарагт Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн, өрх толгойлсон эмэгтэй Ш.Өлзийтогтоход буцалтгүй тусламж болгон дөрвөн ханатай шинэ гэр олгожээ.
 
УИХ-ын гишүүн Д.Арвин тойргийнхоо иргэд, сонгогчид төдийгүй төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт ярилцлага тогтмол хийж байгаа аж.
Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын гишүүн Д.Арвин тойрогтоо ажиллаж байна  
Үзсэн: 1045 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй