Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2022-12-12 12:19:40

2022 оны 12 дугаар сарын 12-ноос 12 дугаар сарын 19-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх хугацаанд салхи шуургатай, нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.

Хур тунадас: 12-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 13, 14-нд нутгийн өмнөд хэсгээр, 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө -27-32 хэм, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө бага зэрэг хүйтний эрч суларна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 1229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй