Шууд Chart

"Эрдэнэт үйлдвэр" энэ онд борлуулалтын 1 төгрөгт ногдох зардлыг 59 мөнгөнд барьж ажиллажээ

2022-12-13 13:30:59

Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" энэ онд борлуулалтын 1 төгрөгт ногдох зардлыг 59 мөнгөнд барьж ажиллажээ. Ингэснээр улс орон нутгийн төсөвт орох төлбөрийн хэмжээ 5.9 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Энэ бол сүүлийн 5 жилийн хугацаанд хийсэн хэмнэлтийн нэг жишээ. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 850 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг хийж ажилласан гэж “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тамгын газрын дарга н.Үүрийнтуяа ярилаа.

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр" 2019 оноос эхлэн төрийн өмчит үйлдвэрийн газар болж ажилласан. Энэ хугацаанд борлуулалтын орлого 2.5 их наяд, цэвэр ашиг 550 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Оны эцсийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 33.5 сая тонн хүдэр боловсруулна. Энэ бол 44 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт гэж мэдээллээ.  


"Эрдэнэт үйлдвэр" энэ онд борлуулалтын 1 төгрөгт ногдох зардлыг 59 мөнгөнд барьж ажиллажээ  
Үзсэн: 736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй