
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд импортын татварыг 20-30 хувь хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого барьж байна.
Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бараа бүтээгдэхүүнээс 5 хувийн Гаалийн татвар авч байна. Энэ нь үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж чадахгүй. Тиймээс үндэсний үйлдвэрлэлээ хамгаалж импортын татварыг 20-30 хувь хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлогын шийдвэр гарган ажиллаж байна гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун онцоллоо.
Гадны бүтээгдэхүүн дээр Гаалийн татварын хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлснээр үйлдвэрлэгчид дотоодоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ чөлөөтэй борлуулах нөхцөл боломж бүрдэнэ гэлээ.
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд импортын татварыг 20-30 хувь хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого барьж байна | ||
Үзсэн: 356 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.