Монгол Улс 1995-2022 оны хооронд 336.4 сая тонн нүүрс экспортолжээ. Үүнээс нийт 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олжээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд 43.5 их наяд төгрөгийн борлуулалт хийж татварын хэмжээ 10 их наяд төгрөгт хүрсэн байна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.
"Эрдэнэс Тавантолгой" компанид олон улсын аудит оруулна. Цаашид төрийн өмч гэхээс илүүтэй олон нийтийн хувьцаат компани хэлбэрээр стратегийн ач холбогдолтой үйлдвэрийн газруудаа ажиллуулах нь илүү оновчтой гэж үзэж байна. Энэ хүрээнд үр дүн гарахаар тодорхой ажил эхлүүлсэн гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тайлбарлалаа.
1995 оноос эхэлсэн нүүрсний олборлолт, борлуулалт, татвар, нүүрсний хулгай тойрсон асуудлаар нэгдсэн мэдээллийг тун удахгүй Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас олон нийтэд өгөх гэж байна.
Монгол Улс 1995-2022 оны хооронд 336.4 сая тонн нүүрс экспортолжээ | ||
Үзсэн: 794 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.