Улсын хэмжээнд 2 сая 500 мянга гаруй иргэн "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцааг эзэмшиж байна. Хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн иргэн бүрт үнэгүй олгосон.
Улмаар 2019 онд тус компани нэг их наяд гаруй төгрөгийн ашигтай ажилласан тул хувьцаа эзэмшигчдэдээ 96 мянга орчим төгрөгийн ногдол ашиг тараасан юм. Үүнээс хойш цар тахал гарч, компани хүнд нөхцөлд ажиллаж байна гэх мэдээлэл өгсөөр ирсэн.
Гэвч нүүрсний хулгайн шуугиан дэгдсэнээр алдагдсан хөрөнгийг хураан авч иргэдэд тараахыг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл шаардаж байгаа юм. Энэ асуудалд "Эрдэнэс Тавантолгой" компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга н.Гантулга дараах тайлбарыг өглөө.
УИХ, Засгийн газрын тогтоолоор иргэдэд олгосон 1072 хувьцаа хэвээр байна. Харин дахин ногдол ашиг олгох эсэхийг компанийн Төлөөлөн удирдах зөвлөл шийддэг. Бид зөвхөн гүйцэтгэх түвшний албан тушаалтнууд гэх тайлбар өглөө.
Хоёр сая 500 мянга гаруй иргэн "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцааг эзэмшиж байна | ||
Үзсэн: 801 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.