Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ, худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл нээлттэй, ил тод бус байдаг.
Үүнээс шалтгаалан үр ашигтай гэрээ хэлцэл хийх боломж хомс, зардал өндөр, бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлийн үнээс ихээхэн доогуур байгаа юм.
Тиймээс Засгийн газар өнгөрсөн 7 хоногт уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа анхдагчаар нүүрсийг цахимаар нээлттэй арилжихаар болж, журам баталсан.
Уул уурхайн бүтээгдэхүүнийг цахимаар нээлттэй арилжиж, арилжааг шударга ил тод зохион байгуулах, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулахад энэ журам чиглэж байна.
Ингэснээр уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж, улс орны эдийн засгийн өсөлтөд салбарын оруулах хувь нэмэр улам өргөжинө гэж үзэж байгаа юм. Цахим арилжааг УИХ-аас батлах Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхлэх буюу ирэх оны долоодугаар сарын нэгэн хүртэл мөрдөх юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ярилаа.
Ирэх оны хоёрдугаар сараас нүүрсийг цахимаар нээлттэй арилжина | ||
Үзсэн: 840 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.