![](/uploads/201407/news/thumb/f8c09234aff88c400182f3565092b221_x3.jpg)
Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийж хаврын чуулганы үр дүнгийн талаарх АН-ын бүлгийн дүгнэлтийг танилцууллаа.
АН-ын бүлгийн дарга хаврын чуулганыг халуухан уур амьсгалтай болж өнгөрсөн гээд “Хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй тулгарсан ч УИХ-аар нэмэлт, олон талын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн чуулган болсон. Өмнөх чуулгануудтай харьцуулбал үр дүнтэй. Эцсийн мөчдөө харилцан ойлголцож, зөвшилцсөн хурал болсон гэж дүгнэж байгаа” гэж хэлэв.
Өнгөрсөн хаврын чуулганы хугацаанд АН-ын бүлэг 18 удаа 89 хувийн ирцтэйгээр нийт 34 цаг хуралдаж 67 асуудлыг хэлэлцсэн байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар нийт шийдвэрийн төсөл 105, бие даасан есөн хууль, нэмэлт өөрчлөлт оруулах ёстой 61 хуулийг хэлэлцжээ. Мөн УИХ-ын 27 тогтоолыг хэлэлцсэн байна.
УИХ-аас өргөн мэдүүлсэн хууль болон бусад шийдвэрүүдтэй холбоотой ажилд АН-ын бүлэг идэвхтэй сайн оролцож тухай бүрт нь шийдвэрүүдээ гаргаж ирсэн гэж тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Харин хаврын чуулганы цагийн 50 хувийг Засгийн газрын сайд нарыг огцруулах асуудлыг ярьж өнгөрөөсөнд харамсаж буйгаа тэрбээр илэрхийлсэн юм. Үүнээс болж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эрх зүйн олон асуудал хэлэлцэгдээгүй орхигдсон гэв. Тиймээс хэлэлцэгдээгүй орхигдсон 20 орчим хуулийн төслийг ирэх намрын чуулганаар нэн даруй батлах шаардлагатай гэв.
Тухайлбал, намар хэлэлцэх хуулийн төслүүдийн дотор Өрийн удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын тогтоолын төсөл, Зөвшөөрлийн тухай хууль, Тендерийн тухай хууль, Хяналтын тухай хууль, Нэмүү өртгийн албан татварын тухай хууль, Татварын шинэчилсэн багц хууль зэрэг багтаж байгаа аж.

Түүнчлэн өнөөдөр тулгараад буй эдийн засгийн хүндрэл нь хоёр жилийн дотор бий болсон үзэгдэл бус 20 жилийн өмнөөс эхлүүлсэн эдийн засгийн үйл ажиллагаатай холбоотой гэж АН-ын бүлэг дүгнэж байна. Тиймээс Монгол төрийг сулруулах, иргэдэд айдас төрүүлэх, ард түмнийг талцуулах зэрэг бүх зүйлийг харлуулах гэж оролдож буй ажлуудаа өнөөдрөөс эхлээд зогсоохыг хүсч байгаагаа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.
Тэрбээр энэ талаар “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Шинэчлэлийн Засгийн газрын авсан Чингис бондын мөнгөний талаар бусдад буруугаар ойлгогдох мэдээллүүдийг их цацлаа. Чингис бондын өнөөдрийн өр урьд, урьдын Засгийн газрын тавьж байсан өрний хоорондын ялгаа маш их байгаа. Урьд бид 2.7 тэрбум долларын өрийг уул уурхайгаа барьцаалж авч байсан. Тэр мөнгөө халамжинд тараагаад дууссан. Энэ өрийг өнөөдөр ч улсын төсвөөс төлөөд явж байна. Харин Чингис бондын мөнгө бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдаж байгаа. Дотоодын зах зээл, бизнес эрхлэгчдээ дэмжсэн үйл ажиллагаанд зарцуулагдсан. Импортыг орлох экспортыг нэмэгдүүлэх ажил болон хөдөөг хөгжүүлэх гэх мэт олон ажилд энэ мөнгө хэрэглэгдэж байгаа учраас Чингис бондын өр эргээд ард түмний нуруун дээр ирнэ гэдэг бол худал мэдээлэл юм. Харин эдийн засгийн нөхцөл байдлыг тооцоолоогүй урьдын өр бидэнд хүнд дарамт болох нь гарцаагүй” гэв.
Тиймээс эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлыг даван туулахын тулд эв нэгдэлтэй байж зөвшилцөж ажиллах цаг нь болсон гэлээ. Хаврын чуулганы үеэр АН-ын бүлэг үндэсний эв нэгдлийг хангаж, ард түмний эрх ашгийн төлөө МАН-тай зөвшилцөж ажиллая гэдэг саналыг илэрхийлсэн байна. Үүний илэрхийлэл болгож чуулганы хаалтын өдөр МАН-ын гишүүдийг бүх байнгын хороодод тэгш хуваарилсан гэв. Эдийн засагт үүсээд буй хүндрэлийг даван туулахын тулд зөвшилцөх хэрэгтэй. Тиймээс ч бид сөрөг хүчинтэйгээ зөвшилцөх ажлыг эхлүүлээд байгаа. Харин МАН-д зөвшилцөх зориг дутаад байна гэж АН-ын бүлгийн дарга энэ үеэр хэлэв.

Д.Эрдэнэбат: Чингис бондын өрийг ард түмэн төлнө гэсэн худал мэдээллийг МАН цацаж байна | ||
Үзсэн: 2262 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.