Шууд Chart

ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст явган шуургатай байна

2022-12-21 07:11:09

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст явган шуургатай байна.


2022 оны 12-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 18-23 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 15-17 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 хэм хүйтэн байна.


2022 оны 12 дугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,  Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  шөнөдөө 22-27 хэм,  өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.


ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст явган шуургатай байна  
Үзсэн: 740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй