Шууд Chart

Нүүрсний цахим туршилтын арилжаа хийх бэлтгэл бүрэн хангагджээ

2022-12-21 15:24:52

Хөрөнгийн бирж "Энержи Ресурс", "Эрдэнэс Тавантолгой" компанитай нүүрсний цахим туршилтын арилжаа хийх бэлтгэлээ бүрэн хангажээ.

Засгийн газар экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам батлан гаргасан. Ингэснээр төрийн өмчит уул уурхайн компаниудыг нэгдсэн цахим системд холбож баталгаатай, хяналттайгаар нүүрс олборлож, тээвэрлэж, экспортолж эхлэх нөхцөл бүрдэх юм.

Энэ журам УИХ-аас удахгүй батлах Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр болох хүртэл буюу ирэх оны 7-р сарын нэгэн хүртэл хэрэгжинэ.

Цахим арилжааг хэрхэн явуулах талаар Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга н.Дөлгөөний яриаг хүргэе.

Нүүрс арилжааны нөхцөлийн хувьд худалдагч тал арилжааны зарыг таван өдрийн өмнө тавих юм байна. Түүнээс гадна нүүрс худалдан авагч нар дэнчинг арилжаа эхлэхээс 30 минутын өмнө арилжаа эрхлэх байгууллагын Монголын арилжааны банкны дансанд байршуулахаар зохицуулжээ.

Экспортын гэрээг Монголын хөрөнгийн биржээс баталсан загварын дагуу долоо хоногийн дотор байгуулж, төлбөр тооцоог ажлын таван өдрийн дотор нүүрс худалдагч талын дансанд шилжүүлэх юм байна.

Мөн арилжааны хэлцлийн үр дүнд үүссэн төлбөр тооцооны үүргийг тодорхой бүртгэх, мөн экспортын гэрээ байгуулах төлбөр тооцооны найдвартай гүйцэтгэлд анхаарч холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаж байна. 


Нүүрсний цахим туршилтын арилжаа хийх бэлтгэл бүрэн хангагджээ  
Үзсэн: 551 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй