Шууд Chart

Киргизийн Ерөнхий сайдтай албан ёсны хэлэлцээ хийв

2014-07-08 16:41:46

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Албан ёсны хэлэлцээ хийсний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаев нар хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийсэн юм.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаевын Монгол Улсад хийж байгаа ажлын айлчлал нь хоёр орны хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд хэлэлцээний үеэр Монгол, Киргиз хоёр улс нь парламентын ардчиллыг хөгжүүлэх чиглэлд цаашид бие биедээ дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлсэн гэлээ. Мөн Монгол Улсад бүрдүүлсэн иргэний бүртгэлийн болон сонгуулийн тогтолцоо, төрийн үйлчилгээг олон нийтэд хүргэх чиглэлээр манай улсаас туршлага судлан хамтран ажиллахаар ярилцсан байна. Хоёр орны хооронд эдийн засгийн харилцааг дорвитой урагшлуулах тал дээр санал нэгдэж, Монгол Улсаас ноос ноолууран бүтээгдэхүүн, Бүгд Найрамдах Киргиз Улсаас элсэн чихэр болон төрөл бүрийн жимс жимсгэнэ харилцан экспортлох тал дээр хоёр талын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах боломжтой гэдгийг ярилцжээ.
 
Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаев Монгол Улсын ардчилалыг бий болгож хөгжүүлэхэд хуримтлуулсан туршлага нь Бүгд Найрамдах Киргиз Улсад парламентын ардчилалыг тогтооход тус дөхөм болдгийг хэлээд цаашид эдийн засгийн салбарт уул уурхай, мал аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэлээ. Цаашид хоёр орны хооронд харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ихээхэн нөөц бололцоо байгааг Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаев хэллээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Киргизийн Ерөнхий сайдтай албан ёсны хэлэлцээ хийв  
Үзсэн: 989 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй