Шууд Chart

Ирэх долоо хоногоос эхлэн Монголын хөрөнгийн биржийн хувьцааг олон нийтэд арилжаална

2022-12-23 13:01:30

Ирэх долоо хоногоос эхлэн Монголын хөрөнгийн биржийн хувьцааг олон нийтэд арилжаална. Ингэснээр төрийн өмчөөс олон нийтийн өмчид шилжиж байгаа юм.

Улс төрийн нөлөө бүхий этгээд, түүний хамаарал бүхий хүмүүс хувьцаа эзэмшихгүй, харин олон нийтэд нээлттэй байх болно гэж Монголын Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай мэдэгдлээ.

Төрийн өмчит компаний засаглалыг сайжруулах хүрээнд Хөрөнгийн биржийг олон нийтийн болгож байна.

Биржийн араас төрийн өмчит бусад компаниудын хувьцааг олон нийтэд шилжүүлнэ. Эхний ээлжид хяналтын багц болох 34, удаад нь шийдвэр гаргах эрх бүхий хувьцаа болох 66 хувийг олон нийтийн мэдэлд шилжүүлнэ гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тодотгосон юм.


Ирэх долоо хоногоос эхлэн Монголын хөрөнгийн биржийн хувьцааг олон нийтэд арилжаална  
Үзсэн: 421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй