9:00 цагаас Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүүхдийн сурын харваа Сурын талбайд эхэлнэ.
10:00 цагаас Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, наадмын албан ёсны түншээр ажиллаж байгаа Тоёото корпорациас НЗДТГ-ын Б танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.
10:30 цагаас Наадмаар хүнс, худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдийн талаар салбар хороо, Эрүүл мэндийн газраас НЗДТГ-ын Б танхимд мэдээлэл хийнэ.
11:00 цагаас МХЕГ-аас баяр наадам, аялал амралтын үеэр иргэд, аж ахуйн нэгж хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах талаар мэдээлэл өгнө.
11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдлын талаар Хэвлэлийн Хүрээлэнгийн Судалгааны албанаас мэдээлэл хийнэ.
11:00 цагаас Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан батлан хамгаалах, зэвсэгт хүчний алба хаагчдад Төрийн болон салбарын одон медаль гардуулах ёслол Батлан хамгаалах яаманд болно.
12:00 цагаас Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдаж байгаа хүмүүст нийслэлийн удирдлагууд шагнал гардуулна. Ёслолын ажиллагаа НЗДТГ-ын А танхимд болно.
12:00 цагаас Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад дотоодод сурталчилах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой “Сэрсэн Тал” Соёлын Наадмыг 2014 оны 7 сарын 11,12-нд Хүй Долоон Худагт долоо дахь жилдээ зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
13:00 цагаас Монголньюс мэдээллийн төвд Номтой Нөхөрлөе клуб, МОХ, МЗХ наадмын талаар мэдэгдэл хийж, уриалга гаргана.
ӨНӨӨДӨР: Баяр наадмын Хүүхдийн сурын харваа эхэлнэ | ||
Үзсэн: 1652 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.