Шууд Chart

“Хархорин өв сан”-тай хамтарч ажиллана

2014-07-09 08:56:26

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өчигдөр “Хархорин өв сан”-гийн захирал ноён Жеан-Марк Гадоуллет, үүсгэн байгуулагч Т.Энхцацар болох “Хатан Металс” ХХК-ний тэргүүн, Ерөнхий захирал Брайн Торнтон нарыг хүлээн авч уулзлаа.

Уг сан нь орон нутгийн ард иргэдийг нүүдэлчдийн соёлыг хамгаалах,  ёс заншилаа хадгалж үлдэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг бөгөөд цаашид Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай дээрх чиглэлд хамтран ажиллаар тохиролцов.
 
Уулзалтын үеэр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өнөөгийн залуучууд эрт дээр үеэс уламжлагдан ирсэн соёл иргэншлээ мартаж байгааг дурдаад, нүүдлийн мал аж ахуй, түүнтэй холбоотой ёс заншлууд нь манай орныг бусад улс орноос ялгаруулах гол соёлын өв, баялаг юм гэдгийг онцлон хэлсэн юм.
 
Тиймээс цаашид орон нутгийн иргэдэд чиглэсэн төсөл хөтөлбөрт хамтран ажиллахаар ийнхүү тохиролцлоо.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Хархорин өв сан”-тай хамтарч ажиллана  
Үзсэн: 984 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй