Шууд Chart

Вьетнамын ерөнхийлөгч АНУ-ыг зорьлоо

2013-07-24 14:21:31

Өчигдөр БНСВУ-ын Ерөнхийлөгч Чыонг Тан Шанг АНУ-д албан ёсны айлчлал хийхээр тус улсыг зорьсон байна. Энэ нь Вьетнамын төрийн тэргүүн АНУ-д хийж байгаа хоёр дахь удаагийн айлчлал бөгөөд 2007 онд анхны айлчлалаа хийж байсан аж. Чыонг Тан Шанг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Конгресс, олон улсын байгууллага, ШУ-ны бүлгийнхэн, бизнесийн төлөөлөгчидтэй уулзах юм.
 
Вьетнамын ГХЯ-ны мэдээлснээр эдгээр хоёр улсын удирдагчид «Вьетнам-Америкийн харилцааны цаашдын хөгжлийн үндсэн чиглэлээр санал солилцож, бүс нутгийн асуудлуудыг хэлэлцэх юм байна. Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол,боловсон хүчний салбарт Ханой Вашингтоны харилцааг өргөжүүлэхэд анхаарал тавих ажээ.»
Дашрамд дурдахад Вьетнам АНУ 1995 онд хоёр талын харилцаагаа албан ёсоор сэргээсэн юм. Тэр үеэс хойш АНУ Вьетнамын худалдаа-эдийн засгийн томоохон түншийн нэг болжээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Вьетнамын ерөнхийлөгч АНУ-ыг зорьлоо   
Үзсэн: 1140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй