![](/uploads/201407/news/thumb/edb3fd0f5bca3494654a878e852ab9ab_x3.jpg)
УИХ-ын ээлжит чуулган завсарласны дараа байнгын хороод ажлаа тайлагнадаг уламжлалтай.
Үүний дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 10:50 цагаас, Төсвийн байнгын хороо 11:00 цагаас 2014 оны УИХ-ын ээлжит хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнах бол УИХ дахь Эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг 11.30 цагаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар Төрийн ордон дахь “Г” танхимд мэдээлэл хийхээр болжээ.
Одоогийн байдлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон Эдийн засаг, Төрийн байгуулалт, Аюулгүй байдал, гадаад бодлого, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаад байгаа юм.
Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо ажлаа тайлагнана | ||
Үзсэн: 1120 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.