![](/uploads/201407/news/thumb/94010072edb557bf598cf3b8628acb14_x3.jpg)
“Улаанбаатар хотын гал унтраах арга барилыг дэмжих” төслийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Япон улсын Саппоро хотын галын газар, “Жайка” олон улсын байгууллага хамтран ажлын уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалт нь гал унтраах зориулалтын авто машиныг эзэмших, дадлагажуулах чиглэлээр Япон улсад сургалтад хамрагдсан алба хаагчдын сурч мэдсэн дадлага, туршлагатай биечлэн танилцах, цаашид 2014-2015 онд зохион явуулах сургалтын хөтөлбөр, чиглэлийг тодорхойлох зорилготой байсан ажээ.
Түүнчлэн уулзалтад ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү, НОБГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр, Япон улсын Саппоро хотын Галын газрын Тамгын газрын дарга, ноён Озаки Шигэми, Япон улсын Саппоро хотын Галын газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга, ноён Ямазаки Хидеки нарын зочид төлөөлөгчид, 2013 онд Япон улсад сургалтад хамрагдсан албан хаагчид оролцож, санал солилцсон байна.
Япон улсын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 865 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.