![](/uploads/202212/news/thumb/512e6c42d60dc6d69531af43d3779a42_x3.jpg)
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2022 оны 12-р сарын 27-ны 20 цагаас 12-р сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 36-41 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 29-34 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон Онон, Улз голын хөндийгөөр 17-22 хэм, бусад нутгаар 23-28 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 25-27 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
2022 оны 12 дугаар сарын 29-нөөс 01 дүгээр сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 1-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 31-нд нутгийн зарим газраар, 1-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 31-нээс нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.
ЦАГ АГААР: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна | ||
Үзсэн: 532 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.