Шууд Chart

УИХ-ын Тамгын газрын удирдлагууд ахмадуудаа хүндэтгэл үзүүлэв

2014-07-09 12:04:00

УИХ-ын Тамгын газрын удирдлагууд Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойг угтан төр засагтаа олон жил үр бүтээлтэй ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууддаа өнөөдөр хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төр засагтаа 30 гаруй жил зүтгэж үр бүтээлтэй ажилласан Доржийн Отгон, Дуламсүрэнгийн Алтанцэцэг, Жамсрангийн Оюунцэцэг нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, Лувсаннямын Гэрэлмааг Алтан гадас одонгоор тус тус  шагнасныг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар гардууллаа.
 
УИХ-ын Тамгын газрын ахмадын хорооны дарга Ш.Ренчин, ахмад буурлууддаа байнгын анхаарал, халамж тавьж, тэдэнд нэмэгдэл тэтгэвэр тогтоох, мөнгөн тусламж, тэтгэмж олгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг нь ая тухтай өнгөрүүлж амралт, аялал зохион байгуулах арга хэмжээг тогтмолжуулж төрийн бусад байгууллагад үлгэр дууриал болж байдагт Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагуудад талархал илэрхийлсэн юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын Тамгын газрын удирдлагууд ахмадуудаа хүндэтгэл үзүүлэв  
Үзсэн: 934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй