Шууд Chart

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хэрэглээг тусгайлсан журмаар зохицуулна

2014-07-09 15:48:08

Улс орны эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгайлсан журмыг Засгийн газраас баталлаа.

Ийм төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг Засгийн газрын шийдвэрээр олгох юм байна. Эрх эзэмшигч нь дээрх төрлийн ашигт малтмалыг өөрийн зардлаар байгалиас шууд олборлон ашигладаг, бүтээн байгуулалтын ажил нь улирлын шинжтэй, ашиглалтын талбайг зөвхөн тухайн төсөл, хөтөлбөр хэрэгжих хугацаанд ашигладаг байх шаардлагатай аж.
 
Бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлах энэ журмын хэрэгжилтэд Зам, тээврийн болон Уул уурхайн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хяналт тавьж ажиллахыг Засгийн газраас даалгажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хэрэглээг тусгайлсан журмаар зохицуулна  
Үзсэн: 2533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй