![](/uploads/201407/news/thumb/c2527e1125c8220ede71a4f234175d9f_x3.jpg)
“Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
Улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх гол хөшүүрэг болсон тээврийн дэд бүтэц хөгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, зах зээлийг нээлттэй болгоход НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссоос санаачилга гаргаж, энэ хэлэлцээрийн төслийг боловсруулсан байна.
Уг хэлэлцээрт далай, тэнгисээс алслагдсан орны аймаг, нийслэл эсвэл Азийн авто замын болон Транс-Азийн төмөр замын аль нэг сүлжээнд хүрэх бололцоотой олон улсын чанартай Хуурай боомтын жагсаалтыг баталж, хөгжүүлэх асуудлуудыг тусгасан нь өндөр ач холбогдолтой юм. Манай улсаас Алтанбулаг, Сайншанд, Улаанбаатар, Замын-Үүд болон цаашид Чойбалсанд хуурай боомт байгуулах боломжтой гэж оруулжээ.
Далайд гарцгүй манай орон энэ сүлжээгээр дамжуулан Ази болон хөрш орнуудтай транзит болон тээврийн үйлчилгээг либералчлах, олон улсын жишигт нийцсэн бүс нутгийн нэгдсэн тээврийн коридор бий болгох, нийтлэг журам, стандарт нийцүүлэх зэрэг бодлогын шинэчлэл хийх шаардлагатай юм байна.
Алтанбулаг, Сайншанд, Улаанбаатар, Замын-Үүдэд хуурай боомт байгуулах боломжтой | ||
Үзсэн: 1416 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.