Шууд Chart

Ахмад ажилтанд хүндэтгэл үзүүлэв

2014-07-09 15:55:38

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан УИХ-ын Тамгын газрын удирдлагууд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим ахмадууд төрийн дээд одон медалиар шагнагдсаныг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар гардуулан өгсөн юм.

Энэ үеэр Хууль зүйн байнгын хороонд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан өндөр настан Д.Алтанцэцэг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан бөгөөд түүнийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хүлээн авч уулзан баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ахмад ажилтанд хүндэтгэл үзүүлэв  
Үзсэн: 897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй