![](/uploads/201407/news/thumb/bb4648fdf125b4cf4fffd31d4747a830_x3.jpg)
Өнгөрөгч зургаадугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан "Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг өнөөдөр Засгийн газрын хуралдааны үеэр баталлаа.
Хэлэлцээрийн дагуу Монголын тээвэрчид Европын улс орнууд руу шууд тээвэрлэлт хийх боломж бүрдэхээс гадна дамжин өнгөрөх шинэ гарц нээгдэж байгаа юм. Манай улс Польш улстай автотээврийн хэлэлцээргүйгээс ОХУ, Беларус, Польшийн нутгаар дамжин тээвэрлэлт хийхэд хүндрэлтэй байсан бол одооноос Латви улсын нутаг дэвсгэрээр дамжиж болох ажээ. Мөн Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөх юм.
Монгол Улс 1993 оноос эхлэн "Олон улсын автотээврийн харилцааны тухай" Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ОХУ, БНХАУ, Казахстан, Украйн, БНАСАУ, Турк, Кыргиз, Беларус орнуудтай хийсэн юм.
Монголын тээвэрчид Европын улс орнууд руу тээвэрлэлт хийх боломж бүрдэнэ | ||
Үзсэн: 2053 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.