![](/uploads/202301/news/thumb/cdff1a24761b62600c2eae3f057203ed_x3.jpg)
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг анхаарууж байна.
2023 оны 01-р сарын 09-ний 20 цагаас 2023 оны 01-р сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар,өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 23-28 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, цас багатай газраар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 15-17 хэм, өдөртөө -6-8 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
2023 оны 01 дүгээр сарын 11-нээс 01 дүгээр сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүртэл ширүүснэ. 12-ноос баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 30-35 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн | ||
Үзсэн: 611 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.