Шууд Chart

Хятад улсад ирэх таван жилд барилга баригдахгүй

2013-07-24 19:28:39

Хятадын эрх баригчид ирэх таван жилд Хятад улсад төрийн захиргааны барилга барихыг хориглосон ажээ. Уг үйл ажиллагаа нь  “мөнгө үрэхтэй тэмцэх”зорилгоор зохион байгуулагдаж байгаа хэмээн Синьхуа агентлаг өчигдөр мэдээлсэн байна.
 
Тус улсын албан байгууллагын олонхи нь  байшин барилгын хэм хэмжээг зөрчиж байгаа нь ХКН-ын дур төрхөд зохисгүй нөлөөлж, нийт олны дургүйцлийг төрүүлж байна хэмээн ХКН-ын бичиг хэргийн газруудын хамтарсан захирамжинд өгүүлжээ. Нам, төрийн бүх байгууллага хөрөнг мөнгөө эдийн засгийг хөгжүүлэх, ард олны аж байдлыг дээшлүүлэхэд чиглүүлэх ёстой хэмээн баримт бичигт онцолсон байна.
 
2012 оны сүүлээр ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин УТТ-ны хуралдаан дээр үг хэлэхдээ “ажлынхаа арга барилыг өөрчилж, ард түмэнтэйгээ ойр байхыг” төрийн албан хаагчдаас шаардсан байна.Тэрээр удирдах ажилтнуудад хандаж ард түмний  итгэл, дэмжлэгийг хүлээхийн тулд тансаг амьдрахаас татгалзахыг уриалжээ.


Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хятад улсад ирэх таван жилд барилга баригдахгүй  
Үзсэн: 1112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй