![](/uploads/201407/news/thumb/5d1dfd219f9b575ae67531c1d49423dd_x3.jpg)
“Дипломат паспорт эзэмшигчдийг визний шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т долоодугаар сарын 14-ний өдөр Ром хотноо гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр орны дипломат паспорт эзэмшигч иргэд зургаан сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн эсхүл бүхэлд нь 90 хоног харилцан визгүй зорчих боломжтой болж байна.
Хэлэлцээр нь Монгол Улс нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, визийн болон иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үе шаттай үйл ажиллагааны нэг хэсэг болж буй юм.
Мөн энэ өдөр Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар тус улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Беннедетто Делла Ведова-тай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Монгол, Италийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит хуралдаан, Гадаад хэргийн яамд хоорондын Зөвлөлдөх уулзалт, 2014 оны 10 дугаар сард Милан хотод зохион байгуулагдах АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт, ЭКСПО-2015 үзэсгэлэн, виз болон иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг хоёр талын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.
Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлнө | ||
Үзсэн: 764 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.