![](/uploads/201307/news/thumb/45fa82e43906f5d46bc3a087f6d6c3db_x3.jpg)
Өчигдөр буюу 7-р сарын 24-нд Орос улсад унадаг дугуйн уралдаан үүссэний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. 1883 оны 7 сарын 24-нд Орос улсын түүхэнд анх удаагаа “Олон улсын дугуйн тэмцээн” Москвагийн морин тойруулгын талбайд болсон байна.
Тус уралдаанд Англи, Австрали, Америкийн иргэд оролцож, 25 мянга гаруй хүн үзсэн тоо баримт бий. Түүнээс хойш хоёр жилийн дараа албан ёсоор Москвагийн дугуйн нийгэмлэгийн дүрэм батлагдаж, бусад хотуудад ч дугуйн спортын клубууд үүсэх болсон байна.
1911 онд Оросын дугуйчин Анисимов Панкратов хоёр жилийн дотор дэлхийг тойрон Олон улсын дугуйн холбооны “Алтан од”-ын эзэн болсон байдаг. Түүнчлэн зохиолч Лев Толстой 70 насандаа хотын гудамжаар дугуй унаж явсан нь олон нийтийн гайхширлыг төрүүлж байжээ.
2016 онд Орос улсад “Олон улсын дугуйн уралдаан” сонирхогчидын уулзалт зохион байгуулахаар болсон байна.
Орос улсад унадаг дугуйн баяр боллоо | ||
Үзсэн: 2030 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.