Шууд Chart

Гадаадаас авах ажиллах хүчний талаар санал солилцжээ

2013-07-25 10:14:31

Өчигдөр буюу 24-нд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээний төвийн захирал С.Чойноров болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзжээ. Хоёр тал  гадаадаас ажиллах хүчин Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хамаарах асуудлаар санал солилцсон юм.
 
Мөн аж ахуй нэгж байгууллагад  хүнд суртал, хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, ажиллах хүчийг тэнцвэртэй хуваарилах, тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд боломж олгох чиглэлээр цаашид хамтран ажиллахаар болсон байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Гадаадаас авах ажиллах хүчний талаар санал солилцжээ  
Үзсэн: 1050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй