Шууд Chart

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

2023-02-13 11:50:20

 2023 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж, мөс улам зузаарч байгаа хэдий ч  ихэнх голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үеийнхээс  10-60 см нимгэн, нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, голын зарим хэсгээр мөс нимгэрч хэврэгших үзэгдэл ажиглагдаж эхэлсэн байна.

Иймд  цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байж баталгаатай замаар зорчиж мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг ард иргэдэд онцгойлон анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
2023-02-11


Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй