Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2023-02-13 11:53:02

2023 оны 2 дугаар сарын 13-наас 2023 оны 2 дугаар сарын 20-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орж, нутгийн зүүн хагаст жавартай, салхитай байна.

Хур тунадас: 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр, 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 16, 17-нд нутгийн зарим газраар, 18, 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 16-наас нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 1329 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй