Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн

2023-02-17 15:06:03

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Хэнтийн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.


2023 оны 02-р сарын 17-ны 20 цагаас
2023 оны 02-р сарын 18-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ


Хур тунадас: Нутгийн хойд болон өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар  цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, өдөртөө говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 37-42 хэм,  Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 28-33 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл орчмоор -17-22 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан,  Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл орчим, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.


2023 оны 02 дугаар сарын 19-нөөс 02 дугаар сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 20-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 19-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 20-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл орчим болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн  
Үзсэн: 474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй