![](/uploads/201407/news/thumb/0c1ee97e8b8bec8cc1e57cfb693a6402_x3.jpg)
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Япон улсын нүдний мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмч, мэргэжилтний холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын зорилго нь хоёр орны нүдний мэс засалчдын хоорондын хамтын ажиллагааг дээшлүүлэх, туршлага солилцох, Монгол Улсаас нүдний мэс засал хийлгэхээр гадны улс руу явж буй өвчтөний урсгалыг бууруулах асуудлаар хамтарч ажиллах талаар санал солилцоход оршиж байсан аж.
Энэ үеэр Японы тал нүдний мэс заслын чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Монголд эмчилж чадахгүй байгаа нүдний арын камерын мэс заслыг эх орондоо хийдэг болох талаар яамны зүгээс бодлогоор дэмжин ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Япон улсын нүдний мэс заслын холбооны төлөөлөгчидтэй уулзав | ||
Үзсэн: 2003 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.