![](/uploads/202302/news/thumb/e5833acffabbaf9f81cf2649ae484509_x3.jpg)
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Маргааш өдөр нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2023 оны 02-р сарын 25-ны 20 цагаас 2023 оны 02-р сарын 26-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр голын хөндийгөөр 7-12 хэм, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 хэм, бусад хэсгээр 10-12 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
2023 оны 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 03-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 27-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 27-ноос ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-4 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн | ||
Үзсэн: 574 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.