Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2023 оны гуравдугаар сарын 03-ны 20 цагаас
2023 оны гуравдугаар сарын 04-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Хөвсгөлийн уулсаар цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 19-24 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 3-8 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл, Туул голын хөндий болон говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 16-18 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 16-18 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.
2023 оны гуравдугаар сарын 05-наас гуравдугаар сарын 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 5-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 6, 7-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар нойтон цас, цас орно. Салхи 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 8-нд нутгийн зарим газраар, 7-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 8-13 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 16-21 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн | ||
Үзсэн: 634 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.