Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хагаст салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2023 оны гуравдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн баруун хагас секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл, Туул голын хөндий болон говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 8-10 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 3-5 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 8-10 хэм дулаан байна.
2023 оны гуравдугаар сарын 04-нөөс гуравдугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 4-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар, 5, 7-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 6-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Салхи 4-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 5, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 16-21 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн баруун хагаст салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна | ||
Үзсэн: 570 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.