Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

2023-03-08 07:20:20

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд  төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон  шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.


2023 оны гуравдугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 7-9 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 3-5 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 5…+7 хэм дулаан байна.


2023 оны гуравдугаар сарын 09-нөөс гуравдугаар сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 9-нд баруун болон  төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-нд баруун аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан  
Үзсэн: 667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй