Шууд Chart

Элчин сайдууд танилцах уулзалт болов

2023-03-10 19:36:50

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод байгаа Алексей Николаевич Евсиковтой Элчин сайдын яамны төв байранд 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр танилцах уулзалт хийв.

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путиний зарлигаар Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон шинэхэн Элчин сайд А.Н.Евсиков Москвад суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин нар Монгол Улс, Оросын Холбооны Улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататган бэхжүүлэхийн тулд өөрсдийн зүгээс илүү анхаарч хэрэгжилтэд нь дөхөм үзүүлж болохуйц тодорхой төсөл хөтөлбөрүүд, ажил арга хэмжээнд анхаарал хандуулж, илэн далангүй ярилцлаа.

Элчин сайд Ө.Энхтүвшин мөнхийн хөрш Оросын Холбооны Улсын Элчин сайд А.Н.Евсиковын өндөр хариуцлагатай ажилд амжилт хүсч, түүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд хоёр орны хамтын ажиллагаа, ялангуяа худалдаа, эдийн засгийн харилцаанд дэвшил гарч, Оросын зах зээлд гаргах Монголын экспортын бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрөл нэмэгдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.


Элчин сайдууд танилцах уулзалт болов  
Үзсэн: 959 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй