2023 оны 3 дугаар сарын 20-ноос 2023 оны 3 дугаар сарын 27-ныг
хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд Халх голын сав газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр, 22-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, зарим үед секундэд 18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хугацааны эхээр эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
Улаанбаатар хот орчмын 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 21-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: 21-нд зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 3-8 метр байна.
Агаарын температур: 21-нээс эрс хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21-26 хэм, бусад хэсгээр 16-21 хэм, өдөртөө -6-11 хэм хүйтэн байна. 25-наас дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-19 хэм, бусад хэсгээр 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
Инверс: Улаанбаатар хот орчмоор хугацааны эхэн болон сүүлчээр газар бага даралтын орны нөлөөнд, өндөртөө шигүү зонтой учир салхитай байж инверс харьцангуй бага байх төлөвтэй байна. Хугацааны дунд үеэр газарт их төлөв их даралтын орны нөлөөнд өндрийн зон байхгүй учир салхи багатай байж инверсийн зузаан харьцангуй их байх төлөвтэй байна.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 1892 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.