Шууд Chart

ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

2023-03-28 07:09:16

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

2023 оны гурвдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. 11-13 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 9-11 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. 8-10 хэм дулаан байна.


2023 оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын  ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 04 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 30-нд Алтайн салбар уулсаар, 31-нд нутгийн баруун хагаст, 04 дүгээр сарын 1-нд нутгийн зүүн хагаст  секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө  12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 1-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.


ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна  
Үзсэн: 641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй