2023 оны 4 дүгээр сарын 03-наас
2023 оны 4 дүгээр сарын 10-ныг хүртэл
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 3, 4-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 5-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас, 8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 5, 9-нд зарим газраар, 6, 8-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хугацааны эхэнд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25-30 хэм, өдөртөө 9-14 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, 6-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 радус, өдөртөө 4-9 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 9-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: 5, 9-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд их төлөв баруунаас секундэд 4-9 метр байна.
Агаарын температур: Хугацааны эхэнд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-21 хэм, бусад хэсгээр 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 7-ноос дулаарч шөнөдөө -5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.
Инверс: Улаанбаатар хот орчмоор 4, 6, 7-нд газар их даралтын орны нөлөөнд, өндрийн зон байхгүй учир салхи багатай байж инверсийн зузаан харьцангуй их байх төлөвтэй, 8-наас газарт бага даралтын орны нөлөөнд, салхи баруун өмнөөс хойш эргэж, өндөртөө зонтой байх учир салхитай байж инверс харьцангуй бага байх төлөвтэй байна.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 2116 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.