Шууд Chart

Ц.Содномдорж харцага сумынхаа 90 жилийн ойд түрүүлэв

2014-07-24 13:41:45

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 90 жилийн ойн баяр наадамд тус сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын начин Б.Баянмөнх үзүүрлэлээ.

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат улсын начин Н.Бүрэнбаатар, аймгийн арслан П.Гантөгс нар шалгарсан байна. Н.Бүрэнбаатар начингийн аав Ёндонгийн Наранцэцэг арслан Тосонцэнгэл сумын унаган хүн юм.

Мөн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын баяр наадамд Бадамсамбуугийн Ганхуяг түрүүлж, улсын начин М.Эрдэнэбат үзүүрлэжээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Ц.Содномдорж харцага сумынхаа 90 жилийн ойд түрүүлэв   
Үзсэн: 1988 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй