Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2023-05-01 14:50:51

2023 оны 5 дугаар сарын 01-нээс 2023 оны тавдугаар сарын 08-ныг хүртэлх
долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна.

Хур тунадас: 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5, 6-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр хур тунадас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 1-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 2-нд зарим газраар, 3-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхэнд нутгийн өмнөд хэсгээр халах боловч нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс4 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.


Улаанбаатар хот орчмын 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 4, 5-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Хугацааны эхэнд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Бусад хугацаанд их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр байна.

Агаарын температур: Шөнөдөө хугацааны эхээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, хугацааны сүүлчээр Яармаг-Сонгины орчмоор 4-9 хэм, бусад хэсгээр 0-5 хэм хүйтэн, өдөртөө хугацааны дунд үеэр 3-8 хэм, бусад хугацаанд 8-13 хэм дулаан байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 2017 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй