Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст бороо, нойтон цас орж, сэрүүхэн байна.
2023 оны 05-р сарын 06-ны 20 цагаас 05-р сарын 07-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 7-12 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 2-7 хэм, Их Нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, голын хөндийгөөр 7-12 хэм, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 16-18 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 16-18 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
2023 оны 05 дугаар сарын 08-наас 05 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
8-нд нутгийн баруун хагаст, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 хэм дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 2 хэмийн хүйтнээс 3 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 хэм дулаан, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
ЦАГ АГААР: Нутгийн баруун хагаст бороо, нойтон цас орж, сэрүүхэн байна | ||
Үзсэн: 1392 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.