Шууд Chart

ЦАГ АГААР: Ойрын хоногуудад баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно

2023-05-07 15:07:36

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно.

2023 оны 05-р сарын 07-ны 20 цагаас 05-р сарын 08-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3-8 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 7-12 хэм, Хангайн нурууны өвөр бэл, болон говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 1-6 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, голын хөндийгөөр 7-12 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон голын хөндий, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг сонгины орчмоор 0 хэм орчим, бусад хэсгээр 4-6 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 17-19 хэм дулаан байна.


2023 оны 05 дугаар сарын 09-нөөс 05 дугаар сарын 13-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан,  өдөртөө  Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 2-7 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 22-27, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Ойрын хоногуудад баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно  
Үзсэн: 610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-05-07 19:34
Сайхан цас орохнээ ашгүй дээ

Бидэнтэй нэгдээрэй