Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2023-05-22 11:03:29

2023 оны тавдугаар сарын 22-ноос тавдугаар сарын 29-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх хугацаанд бороо, нойтон цас орж, сэрүүн байна.

Хур тунадас: 22-нд Алтай уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутгаар, 28-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24, 27-нд Алтайн салбар уулсаар, 25, 28-нд говь, талын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр, 29-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд нутгийн төв хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 29-нд ихэнх нутгаар дулаарна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 1804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй