2023 оны 5 дугаар сарын 29-нөөс 2023 оны 6 дугаар сарын 5-ныг хүртэлх
долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: 30-нд говийн бүс нутгаар, 31-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур: 30-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө +6-11 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +5-10 хэм, өдөртөө +15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9-14 хэм, өдөртөө +19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө +11-16 хэм дулаан байна. 3, 4-нд нутгийн баруун хэсгээр дулаарна.
Улаанбаатар хот орчмын 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 30, 31-нд бороо, 6-р сарын 1, 2, 3-нд бага зэргийн бороо орно.
Салхи: 30-нд зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд их төлөв баруун хойноос секундэд 3-8 метр байна.
Агаарын температур: Сэрүүсэж шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, хугацааны сүүлчээр бага зэрэг дулаарна.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 422 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.