Шууд Chart

Шатахууны үнэ ирэх сард нэмэгдэхгүй

2013-07-25 19:16:49

 

Өнөөдөр уул уурхайн яамнаас зарласан ээлжит хэвлэлийн бага хурал болж өнгөрлөө. Энэ  үеэр ирэх сард шатахууны үнэ нэмэгдэх шаардлагагүй хэмээн мэдэгдсэн байна. Хэдийгээр Египт, Сирийн хямралаас үүдээд дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсч, ОХУ ирэх сарын 1-нээс бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэхээ мэдэгдээд байгаа. Иймээс “Роснефт” компани манай улстай байгуулсан гэрээнийхээ дагуу хилийн үнээ 35-36 ам.доллараар нэмэх ч манай улс татварыг зохицуулалт хийх тул энэ нь манайд нөлөөлөхгүй юм байна.
.Манай улсын нийт нөөц энэ сарын 23-ны байдлаар 42 хоногийн буюу 100 мянган тонн орчим байгаа аж. Үүнд А-80 автобензин 41, АИ-92 автобензин 58, Дизел түлш 31, ТС-1 38 хоногийн нөөцтэй байгаа юм байна.
.Харин дотоодын газрын тос боловсруулах үйлдвэр 2016 оны эхний хагас жилд ашиглалтад орохоор бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Шатахууны үнэ ирэх сард нэмэгдэхгүй  
Үзсэн: 1032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй