![](/uploads/201307/news/thumb/e13d69e80fdf97c2e3e0b860c7829fcf_x3.jpg)
Тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг удаа дараалан тогтоосон ОХУ-ын тамирчин Елена Исинбаева ирэх наймдугаар сард зодог тайлахаа мэдэгдсэн байна. Тэрээр Москва хотод болох Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараагаар спортоо орхихоор шийдсэн юм. Тус тэмцээн 8-р сарын 10-18-ны хооронд явагдана.
Елена "Сүүлийн тэмцээндээ хөгжөөн дэмжигчдээсээ өөрийг нь дэмжихийг их хүсч байгаа хэлсэн байна. Мөн түүнчлэн надад урам өгөн хашгирч, плакат барьж яаж л бол яаж намайг дэмжээрэй" гэжээ.
Нэрт тамирчин Елена Исинбаева 2004, 2008 оны олимпийн аварга, 2012 оны олимпоос хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр нийтдээ дэлхийн дээд амжилтыг 28 удаа шинэчилэн тогтоожээ.
Елена Исинбаева зодог тайлна | ||
Үзсэн: 1022 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.