Зургаадугаар сарын 12-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Буянт, Ховд Их хянганы нуруунаас эхтэй Халх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдэж, Сагсай, Ховд, Хархираа, Чигэртэй, Булган болон Идэр голын эхээр үерийн түвшинг 10-40 см, Хариг, Согоог, Харбут, Буянт голууд үерийн аюултай түвшинг 10 см орчим даван тус тус хүчтэй үерлэж байна.
Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
2023-06-12
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна... | ||
Үзсэн: 304 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.